ОХУ-ын бай бол "Лалын улс"

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-02 13:17:31

НҮБ. /NHK/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчид бол ОХУ-ын агаарын цохилтын бай гэдгийг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров онцлон тэмдэглэв.

Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Лавров мэдэгдэл хийжээ.

“Лалын улс” террорист байгууллага болон бүлэглэлүүд, тэр дундаа, “Аль Каида”-тай холбоотой “Нусра Фронт”-ын босогчидтой тэмцэх зорилгоор ОХУ цэргийн ажиллагаа явуулж байгаа. Энэ нь АНУ тэргүүтэй эвслийн үйл ажиллагаанаас ямар ч ялгаа байхгүй гэж тэрбээр мэдэгдэв.

Мөн тэрбээр, Сирийн чөлөөт армийг ОХУ террорист бүлэглэл гэж үздэггүй. Энэ арми АНУ-ын дэмжлэгтэй Сирийн Засгийн газрыг эсэргүүцэгч бүлэглэл юм гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд