Цэцэрлэгүүдийг 14 хоногоор хязгаарлах саналыг салбарын сайдад хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-12 20:32:25

Дорнод /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн шуурхай штаб өнөөдөр хуралдаж, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 14 хоногоор хязгаарлах асуудлыг аймгийн Онцгой комиссоор хэлэлцүүлэн БШУ-ны сайдад хүргүүлэхээр боллоо.

Түүнчлэн томуугийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх, менингококкийн халдвар дэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг олон нийтэд хүргэх, тандалт судалгааг эрчимжүүлэх, тус өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг яаралтай эхлүүлэхийг ЭМГ-т даалгав.

Байгууллага, ААН-үүдэд ажилтан, албан хаагчдынхаа гэр бүл, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих, томуугаар өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр 5 хоног асарсан албан хаагчид сард нэг удаа цалинтай чөлөө олгох арга хэмжээ авах зөвлөмж, уриалга хүргүүлэх чиглэл өглөө.

Холбоотой мэдээ