Казахстанд болох үзэсгэлэнд 96 орон оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-26 13:48:56

АСТАНА. /KAZINFORM/. Ирэх онд Казахстаны нийслэл Астана хотод болох Олон улсын үзэсгэлэн яармагт 94 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн гэж тус арга хэмжээг зохион байгуулагч "Astana EXPO-2017" компани мэдэгдэв.

Одоогийн байдлаар дээрх орнуудаас 56 нь тухайлбал, Итали, БНСУ зэрэг орнууд үзэсгэлэнд оролцох гэрээнд гарын үсэг зураад байна.

Энэ үзэсгэлэн яармаг 1851 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд анх удаа Казахстанд зохион байгуулагдана гэдгээрээ онцлог юм. “Ирээдүйн эрчим хүч” сэдэвтэй уг үзэсгэлэн зургадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх ажээ.

“Astana EXPO-2017” компани энэ үзэсгэлэнг зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд тасалбарууд аль хэдийн худалдаанд гарчээ.

Энэ үзэсгэлэнд 100 гаруй орон оролцоно гэж тус компани тооцоолж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ