Боксын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний охидын шигшээ тулаан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт болж байгаа
боксын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний охидын шигшээ тулаан өнөөдөр
боллоо. Нийтдээ 10 жингийн шилдгүүд шигшээ
тулаанд ур чадвараа сорив.
Охидын
48 кг-ын жинд “Ихэр Бээлий” клубын Б.Саруул алт, Дорнод аймгийн “Талын бүргэд”
клубын У.Отгонтуул мөнгө, “Swing” клубын Ц.Лхам, “Warrios” клубын У.Соёлмаа хүрэл,
50 кг-ын жинд Хөвсгөл аймгийн “One Boxing” клубын С.Биндэръяа алт, Булган аймгийн
М.Одонгэрэл мөнгө, “Алдар” спорт хорооны Б.Орчлон, Өмнөговь аймгийн “Мазаалай”
клубын Э.Халиунзаяа хүрэл, 52 кг-ын жинд иеийн тамир спортын дунд сургуулийн Ц.Ариунзул
алт, Орхон аймгийн “Инээмсэглэл” клубын О.Эрдэнэзул мөнгө, “Алдар” спорт
хорооны М.Эрхэмзаяа, Булган аймгийн Б.Уянга хүрэл медаль
хүртлээ.
Мөн 54
кг-ын жинд “Хөх чоно” клубын М.Цэнддоо алт, “Ихэр бээлий” клубын Б.Энхжин мөнгө,
Биеийн тамир, спортын дунд сургуулийн Х.Бүжин, Сүхбаатар аймгийн У.Анар нар
хүрэл, 57 кг-ын жинд Дорноговь аймгийн М.Анужин алт, Дархан-Уул аймгийн “Бурхан
Халдун” клубын Л.Мөнгөнсарнай мөнгө, мөн клубын К.Таня, Булган аймгийн Б.Мишээл хүрэл, 60 кг-ын жинд Булган аймгийн Б.Нандин-Эрдэнэ алт, Дархан-Уул аймгийн
“Бурхан Халдун” клубын Ц.Нямсүрэн мөнгө, Биеийн тамир, спортын дунд сургуулийн Х.Номин-Эрдэнэ,
Булган аймгийн Н.Нандин-Эрдэнэ хүрэл, 63 кг-ын жинд Булган аймгийн М.Цолмонжаргал алт, Дархан-Уул аймгийн “Бурхан
Халдун” клубын И.Номин-Эрдэнэ мөнгө, Говьсүмбэр аймгийн Э. Мичидмаа, Биеийн
тамир, спортын дунд сургуулийн Ч.Цолмончимэг хүрэл медалийн эзэн боллоо.
Залуучуудын
аварга шалгаруулэх тэмцээний охидын 66 кг-ын
жинд Булган аймгийн Д.Гэрэлсайхан алт, “Мон-Эрч” клубын О.Үнэнзаяа мөнгө, Дорнод
аймгийн “Талын бүргэд” клубын Ц.Энхнаран, “Мон-Эрч” клубын Ч.Номуун хүрэл, 70
кг-ын жинд Дорноговь аймгийн Б.Намуударь алт, Биеийн тамир, спортын дунд
сургуулийн Д.Ичинхорлоо мөнгө, Булган аймгийн Д.Ичинхорлоо, Х.Хулан хүрэл, 75
кг-ын жинд “Алдар” спорт хорооны А.Зейнер алт, Булган аймгийн Л.Хүслэн мөнгө, Биеийн
тамир, спортын дунд сургуулийн А.Маралаа, Дархан-Уул аймгийн “Бурхан Халдун”
клубын А.Оюу хүрэл медаль хүртээд байна.