МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-03-02 15:58:54

Хөвсгөл /МОНЦАМЭ/. МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Хөвсгөл аймагт ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт Мөрөн сумын иргэд, хөдөлмөрчид эрүүл мэнд, Боловсролын салбарын ажилтнуудтай уулзаж, МҮЭ-ийн холбооноос хийж хэрэгжүүлж байгаа ажил, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.


Өнөөдөр тус  аймгийн Алаг-Эрдэнэ, Хатгал сумын ҮЭ-ийн гишүүд, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэд хөдөлмөрчдийн зүгээс ТҮ1-3 дугаар зэрэглэлийн ажилтнуудын цалин хөлс дутуу олгогдсон, амралтын мөнгө олгогдохгүй болж байгаа, ТҮ1-3 дугаар зэрэглэлийн албан хаагчдын цалин хөлсийг хоёр өөр дансаар олгох болоод буй байдлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байв. Мөн МҮЭ-ийн холбооноос хэрэгжүүлж байгаа ажлынхаа тухай мэдээллийг цаг тухайд нь түргэн шуурхай мэдээлж байхыг уламжилж байлаа.

 

Холбоотой мэдээ