Төрийн байгууллагуудын газрын тооллого, бүртгэлийг цахимаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-02-24 15:39:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын эзэмшлийн газрын тооллого, бүртгэлийг цахимаар зохион байгуулах боломжтой болжээ.


Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ), Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ) хамтран “дундын мэдээллийн сан”-г байгуулснаар 4 жил тутамд хийдэг уг бүртгэлийг цахимаар зохион байгуулдаг болж буй юм. Мөн Газрын нэгдсэн цахим системийг ТӨБЗГ ашиглаж эхэлснээр төрийн  өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын газрыг зориулалтын бусаар ашиглаж ашиг олох, барилга барих зэрэг хууль бус үйлдлийг зогсоох боломж бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж.


Өнөөгийн байдлаар төрийн өмчид бүртгэлтэй үнэ цэнтэй 107 төрийн өмчит улсын үйлдвэрийн газар байгаа бол 1454 цэцэрлэг,  839 сургууль, 20 их, дээд сургууль, 523 эрүүл мэндийн байгууллага байна.


Холбоотой мэдээ