ӨНӨӨДӨР: “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” симпозиум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-02-24 07:28:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Төрийн ордонд Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган үргэлжилнэ.

9.00 цагт "Шангри-Ла" зочид буудалд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийг сэргээх зорилтын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурал болно. Утас: 88035121

9.00 цагт "Blue Sky" зочид буудалд “КОВИД-19”: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй" форум болно. Утас: 70000160, 88006811, 95351127

10.00 цагт ГХЯ-нд “Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жил”-д зориулсан “Монгол-Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно.

10.00 цагт "Корпорейт Конвеншн Центр"-т “Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлага зохион байгуулалтыг сайжруулан, тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргая” зөвлөгөөн болно. Утас: 99741854, 86885060

10.30 цагт Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын гадна талбайд иргэд Баянгол дүүргийн Татварын албаны дарга Ү.Амартүвшинг эсэргүүцэж, шударга шүүхийг шаардаж жагсаал зохион байгуулна. Утас: 99182536, 91000017

11.00 цагт МоАХ-ны байранд тус холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 хэвлэлийн хурал болно.

Холбоотой мэдээ