Органик бордоо үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-02-23 17:27:41

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнгийн гарааны "Био-Ундрага" ХХК-ийн гурав дахь бүтээгдэхүүн болохДархан гуматорганик бордооны үйлдвэрийн шугамын нээлт энэ сарын 22-.нд боллоо.

Зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажсан бөгөөд өдөрт 3-4 тн, сард 90-120 тн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл өдөрт 8т н, сард 240 тн үйлдвэрлэх боломжтой аж. Тус органик бордоо нь хүрэн нүүрсний уурхайн хагас боловсорсон органик бодисын хуримтлалын үлдцээс тусгай технологиор гарган авсан үрийн соёололт, ургамлын өсөлт хөгжилтийг дэмжих, ган, хүйтэн, өвчин хортон тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх амин хүчил, ауксин, органик болон макро, микро эрдэс элементээр баяжуулж өгчээ.

Швейцарын хөгжлийн агентлагийн 80 хувийн санхүүжилтээр Дархан Гумат органик бордооны үйлдвэрийн шугамыг хийж гүйцэтгэсэн аж. Нээлтийн үйл ажиллагаанд “Био-Ундарга” ХХ-ийн гүйцэтгэх захирал Б.Цэрэнчимэд, УГТХ-гийн дэд захирал Б.Баатарцол, Дархан сумын засаг дарга Т.Тулгаа, “Монгол ногоо” төслийн зохицуулагч, Монгол Улсын гавьяат агорномич Т.Төрмандах, “Элит үр” ХХК-ийн захирал, улсын начин С.Нямжав, ШХА-ийн дарга Стефани Бурри, болон хөрөнгө оруулагчид оролцлоо.

Холбоотой мэдээ