Цэцэрлэгийн хамрагдалт 62.8 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс боловсролын бүх шатны байгууллагын хоёрдугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаа эхэллээ.
Энэ улиралд нийт долоон долоо хоног хичээллэнэ. Хуваарийн дагуу сурагчид 14 хоногийн өмнөөс хичээлдээ хамрагдах ёстой байсан ч цаг үеийн нөхцөл байдлаас ийнхүү хойшилсон. Тэгвэл энэ 14 хоногийн хичээлийн агуулгыг богино хугацаанд нөхөх гэнэ.
Орхон аймагт өнөөдрийн байдлаар гурван настай 1069,
дөрвөн настай 1332, таван настай 1467 хүүхэд цэцэрлэгтээ явж эхэлсэн бөгөөд хамрагдалт
62,8 хувьтай байгаа аж.
Мөн энэ сарын 18-наас гурван настай
хүүхдүүдийг нэмж бүртгэх
бөгөөд цэцэрлэгийн багтаамжаас шалтгаалан хоёр настай хүүхдүүдийг тодорхой
хязгаарлалтын хүрээнд бүртгэхээр төлөвлөсөн байна.