“Эрдэнэс Тавантолгой” ХК ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-02-11 16:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ETT Events-2022" үйл ажиллагаа энэ жил “Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” нэрийн дор болж байна. Энэ өдрүүдэд тус компани “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон төслүүд, уул уурхайн салбарын өөрчлөлтийн талаар олон нийтэд танилцуулж байна.

Үйл ажиллагааны 2 дахь өдөр буюу маргааш 12-нд ажлын байрны нээлттэй өдөрлөгийг “White Rock Center” төвд зохион байгуулах юм. Өдөрлөгөөр “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдтэй холбоотойгоор ЭТТ ХК болон охин компаниудаас ажлын байр зарлана. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд компанийн Хүний нөөцийн удирдлагатай шууд харилцаж сонирхсон ажлын байраа сонгон анкет бөглөн ажлын байр, компанийн талаар мэдээллийг авах боломжтой аж. Үйл ажиллагааны хүрээнд ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг технологийн шинэ шилжилт болох Metaverse орчинд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах юм. 



Холбоотой мэдээ