Хатанбулаг сумын малчин C.Батхүрэл Монгол Улсын хошой аварга малчин боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-02-08 16:49:25

Дорноговь /МОНЦАМЭ/. Уламжлалт мал аж ахуйгаа адгуулж нүүдлийн соёл иргэншлийг үргэлжлүүлэн авч яваа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Чулууны Батхүрэл Монгол Улсын хошой аварга малчин өрхөөр шалгарлаа.

Малчин Ч.Батхүрэл эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, 2000 гаруй толгой мал тоолуулсан байна. 2017 онд Монгол Улсын аварга малчин болж байсан бол 2021 оны ажлаараа XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан Бар жилийн босгон дээр Монгол Улсын хошой аварга малчин хэмээх хүндтэй шагналыг хүртжээ.

Уламжлалт мал аж ахуйгаа адгуулахын хэрээр нутгийнхаа малчдыг малжуулж, нийгмийн сайн сайхны төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулдаг талаар албаныхан өгүүлсэн юм.

Холбоотой мэдээ