Нийт хүн ам өмнөх оныхоос 2.0 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн нийт хүн ам өмнөх оныхоос 2.0 хувиар буюу 1442 хүнээр өсжээ.
Тус аймаг нь 2020 оны эцсийн тоогоор 71,4 мянган хүн амтай байсан бол 2021 оны эцэст 72935 болжээ. Нийт хүн амын 50.1 хувь буюу 36542 эрэгтэй, 49.9 хувь буюу 36393 эмэгтэйчүүд байна. Насны бүтцээр ангилбал 33.3 хувийг 14 хүртэлх насны хүүхэд, 60.0 хувийг 15-59, 6.7 хувийг 60-аас дээш насныхан эзэлж байгаа аж.
Өрхийн тоо 23165 болж өмнөх оноос 1176 өрхөөр буюу 5.3 хувиар өссөн дүнтэй байна.