Халдвар хамгааллын багц олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-01-24 20:38:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. НҮБн Хүүхдийн сангийн санхүүжилтээр МУЗН-ээс аймаг, орон нутгийн ЕБС, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлах өрөөнүүдийн халдвар хамгааллыг сайжруулах үүднээс багц олгож эхэлжээ. Үүнд Сүхбаатар аймгийн 16 сургууль, 24 цэцэрлэг хамрагдах бөгөөд аймгийн УЗХ түгээлтийн ажлыг хийж байна.

Нэг багц нь 256 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд үүнд хоёр төрлийн амны хаалт, нэг удаагийн бээлий, малгай улавч, халуун хэмжигч, нүүрний хаалт, нөмрөг зэрэг есөн төрлийн эд зүйл багтжээ. 

Холбоотой мэдээ