"УИД, "Монгол Базальт", "Монгол шуудан"-гийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 30 ХК-ийн 889,619 ширхэг
хувьцааг 767,589,414.33 төгрөгөөр арилжив. 14 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Энэ
өдөр
"Улсын их дэлгүүр" (UID+12.56%), "Монгол Базальт" (MBW+10.92%) болон
"Монгол шуудан" ХК (MNP+8.58%)-ийн хувьцааны
ханш хамгийн их өсөв. Харин "Тандэм
инвэст ББСБ" (VIK-7.47%), "Сүү" (SUU-6.51%) болон "Булган
ундрага" ХК (BUN-6.50%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,730 ширхэг
нэгж эрхийг 9.9 сая төгрөгөөр арилжсан
байна. Компанийн бондын хоёрдогч зах
зээлийн арилжаанд 8,000 ширхэг үнэт цаасыг 794.4 сая төгрөгөөр арилжив.
ТOП-20 индекс 0.99 хувиар
өсөж 41784.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,722,185,839,217.46 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ
үү.