Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-20 16:27:04

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдсэн байна. Сүүлийн 24 цагт шинээр 142 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 19543 болсон байна. Аймгийн төв болон цөөн суманд халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдөр 13 суманд шинэ тохиолдол бүртгэгдсэн, нэг голомтоос олон хүнд тархаж буй зэрэг нь омикрон хувилбарын давлагаа эхэлсэн байгааг судалгаагаар харуулж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 113, гэрээр хяналтад 300 хүн эмчлүүлж байгаагийн дотор жирэмсэн эх 10, хүүхэд 55 байна. Өвчний явц хүнд 4, хүндэвтэр 60, хөнгөн 349 хүн байна. Халдварын тохиолдол эрс их нэмэгдэж байгаа энэ үед сум бүр Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, бусад төрийн болон аж ахуй нэгж байгууллагууд халдвараас сэргийлэх зөвлөмжийг олон нийтэд түгээх, таниулах, дэглэмийг мөрдөж, ажил үйлчилгээгээ хүргэхийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

 

 

 


Холбоотой мэдээ