Зургадугаар сургуулийн сурагчдад "Хүүхдийн автобус" үйлчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-01-20 16:19:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Гэгээн сумади" зургадугаар сургууль, цэцэрлэгийн цогцолборын сурагчдын бүртгэл эхэллээ.

Тус сургууль нь аймгийн төвлөрсөн бүсээс 3 км зайд байрлах Шинэ суурьшлын бүсэд эрүүл цэнгэг агаарт олон улсын стандартад нийцсэн тохилог орчинд шинээр элсэх сурагчдаа хүлээн авч байна. 1-5 дугаар ангийн сурагчдыг өдөр өнжүүлэх хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтойгоороо онцлог.

Сурагчдыг аюулгүй тээвэрлэх нөхцөлийг хангах үүднээс хоёр маршрутаар "Хүүхдийн автобус" сурагчдыг тээвэрлэнэ.

Нэг ангид 15-20 хүүхэд хичээллэх тул хичээлийн хоцрогдол нөхөх, хичээлийн бус цагаар төрөл бүрийн сонирхлын бүлэг, дугуйланд хамрагдах бүрэн боломжтой аж.

Холбоотой мэдээ