Халдварын 60 гаруй хувь нь гэр бүлийн хүрээнд дамжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-01-19 18:16:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 239 тохиолдол бүртгэгдлээ. Үүний 50 гаруй хувь нь Арвайхээрт бүртггэдсэн бол Баян-Өндөр, Есөнзүйл, Зүүнбая-Улаан сумаас бусад суманд халдвар илэрчээ.

Энэ сарын эхээр хоногт дунджаар 50 орчим халдвар бүртгэгдэж байсан бол сүүлийн долоо хоногт 150-200 болон өсч, 3.1 дахин ихэссэн байна. Нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас шалтгаалан халдварын тархалт нэмэгдэж байгаа ба 60 хувь нь гэр бүлийн хүрээнд, 20 гаруй хувь нь байгууллага, хамт олон, найз нөхдийн хүрээнд дамжин халдварлажээ. Мөн эх үүсвэр тодорхойгүй халдварласан байдал 10 орчим хувийг эзэлж байна.

Халдварын 30 орчим хувьд 0-18 насны хүүхэд өртжээ. Коронавирусний халдварын дийлэнх нь омикрон хувилбараар илэрч байгаа ба халдварлах чадвар өндөр ч хоруу чанар бага аж.

Аймгийн эрүүл мэндийн байгууллагууд эм тарианы 1-3 сарын нөөц бүрдүүлэх чиглэлтэй ажиллаж байна. 

Холбоотой мэдээ