С.Амарсайхан: БНХАУ хилээ нээх хүртэл оюутнууд тус улсад очих боломжгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ хилээ нээх хүртэл тус улсад суралцдаг Монголын 10 мянга гаруй оюутан танхимын хичээлд оролцох боломжгүй байна.
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэхдээ, “БНХАУ-д Монголын 10 мянга гаруй оюутан суралцдаг. Эдгээр оюутан БНХАУ-д танхимаар хичээллэх хүсэлтээ ирүүлсэн. Энэ дагуу Засгийн газар, УОК-оос БНХАУ-ын холбогдох албаныханд хүсэлтээ тавьсан. Гэхдээ БНХАУ жил гаруйн хугацаанд хилээ нээгээгүй бөгөөд гадаадын аль ч улсын иргэнийг хүлээж авахгүй байгаа. Тиймээс шууд шийдвэрлэх боломжгүй. Харин цахимаар сургалтдаа хамрагдах боломж нээлттэй байгаа тул тус улс хилээ нээх хүртэл цахимаар хичээллэхээс өөр боломжгүй байна” гэсэн юм.