Рэнчинлхүмбэ сумын зарим айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-01-16 19:57:04

 Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын зарим айл өрхүүд шар усны үерт автах эрсдэл үүсээд байна. Тодруулбал Зүүн хороо орчмоор шар усны халиа тогтож өдөр бүр нэмэгдсээр байна.


Тус сумын Онцгой комиссоос 700 метр газарт далан босгох ажлыг орон нутгийн өмчит "Хөх Шишгэд Алтай" ХХК-тай хамтран сумын төвийн айл өрхүүдээс иргэдийг дайчлан 7 дахь өдрөө ажиллаж байна.


Цаашид цаг агаар дулаарч байгаа учраас шар усны түвшин нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа ажээ.


 

Холбоотой мэдээ