Хамгийн их дадлага туршлага хуримтлуулсан 6 төлөөлөгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуулиар Сэлэнгэ аймгийн ИТХ-ын сонгуульд МАН, АН, МАХН-аас болон бие даагчид гээд нийт 100 хүн нэрээ дэвшүүлсэн юм. Эдгээрээс МАН-аас 25, АН-аас 11 нэр дэвшигч, бие даагчдаас нэг нэр дэвшигч сонгогч түмнийхээ итгэлийг хүлээн 2016-2020 оны сонгуулийн хугацаанд төрийн түшээдээр ажиллах иргэдийн элч төлөөлөгчид болсон юм.
Төлөөлөгчдийг мэргэжлээр нь ангилж үзвэл давхардсан тоогоор инженер техникийн мэргэжилтэй 13, багш 10, төрийн удирдлагын менежер 5, улс төр судлаач 5, эмч, эдийн засагч, агрономич мэргэжилтэй төлөөлөгчид тус бүр 3 байна.
Төлөөлөгчдийн хамгийн ахмад нь Баянгол сумын МАН-аас нэр дэвшигч 62 настай Х.Даваахүү, хамгийн залуу нь Ерөө сумын АН-аас нэр дэвшигч 28 настай Х.Мөнгөн нар байна. Шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс 2012-2016 оны сонгуулийн хугацаанд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлага бүхий 17 төлөөлөгч байгаа юм. Эдгээрээс удаа дараа сонгогдон ажиллаж хамгийн их дадлага туршлага хуримтлуулсан 6 төлөөлөгч байгаа аж. Мөн сумын Засаг даргаар ажиллаж байгаа 6, Засаг даргын орлогч 3, тосгоны захирагч 2, Монгол Улсын гавьяат цолтон 2 гэсэн сонирхолтой тоо гарч байна.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг