Өнгөрсөн онд Хятадад цахилгаан автомашины борлуулалт 1.6 дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-13 11:38:14

СИНГАПУР /Zaobao/. БНХАУ-ын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос автомашины борлуулалтын талаарх мэдээллийг танилцууллаа.


Өнгөрөгч 2021 оны 12 дугаар сард БНХАУ-ын хэмжээнд автомашин борлуулалтын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.6 хувиар буурсан ч, өмнөх сараас 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Харин бүтэн жилээр нь буюу 2021 оны автомашины борлуулалтын хэмжээг авч үзвэл өмнөх оныхоос 3.8 хувиар өсчээ.


Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр, өнгөрөгч онд Хятадад цахилгаан автомашины борлуулалтын хэмжээ өмнөх оныхоос 1.6 дахин нэмэгдэж түүхэн дээд амжилт тогтоосон байна. 

Холбоотой мэдээ