Буд гаргийг маргааш өндөрлөг газраас нүдээр харах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-01-06 16:12:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Буд гаргийг маргааш өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтойг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.


Нэгдүгээр сарын 7-нд Буд гараг нь нарнаас хамгийн их холдох бөгөөд 19.2 градусын өнцгөөр харагдах үед маш сайн ажиглах боломжтой. Хамгийн тохиромжтой цаг нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш нарнаас хамгийн их холдох буюу нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдах аж.


Мөн энэ сарын 18-нд тэргэл сар нь нартай эсрэг тохиож сар бүтэн дугуй хэлбэртэй гэрэлтэж харагдана. Ингэж харагдах оргил цаг нь Улаанбаатарын 7 цаг 48 минут юм. Энэ үеэр сарыг ажиглахад маш тохиромжтой. Түүний гадаргуу дээрх цар, тогоо, уул нурууд, далай тэнгисүүдийг энгийн дуран болон астрономийн дурангаар тодхон харж болохыг тус хүрээлэнгийн цахим хуудаснаа нийтэлжээ.  

Холбоотой мэдээ