Аймгийн тээврийн байгууллагууд өнгөрсөн онд 24.8 мянган зорчигч тээвэрлэжээ

ОРОН НУТАГТ | Архангай
gereltod@montsame.mn
2022-01-06 11:39:55

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн тээврийн байгууллагууд өнгөрөгч онд 24.8 мянган зорчигч, 36.8 мянган тонн ачаа тээвэрлэн, 9.5 сая хүн км, 11.4 сая тн км ажил гүйцэтгэн 621.3 сая төгрөгийн орлоготой ажиллажээ. Өнгөрсөн 2020 оны мөн үетэй зэрэгцүүлэхэд зорчигч, зорчигчийн эргэлт, тээсэн ачааны хэмжээ нь 50.0-53.5 хувиар буурсан бол ачаа эргэлтийн хэмжээ 34.9 хувиар өссөн байна.

Холбооны салбарын нийт орлого 2021 оны эхний 11 сард 8.9 тэрбум төгрөг байв. Аймагт давхардсан тоогоор 70.9 мянган хүнд интернэтийн үйлчилгээ, 21.4 мянган кабелийн телевизийн хэрэглэгч болсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 0.8 хувиар буурч, кабелийн телевиз хэрэглэгчийн тоо 3.2 хувиар өссөн байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ