А-92 бензиний үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-12-30 18:33:19

Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 30-ны өдрийн байдлаар Өмнөговь аймагт А-92 бензин 2380 төгрөгийн үнэтэй байна. 

Энэ нь өмнөх сарын 24-ний өдрийн ханштай харьцуулахад 200 төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Мөн А-80 бензин, дизель түлш тус бүр 100 төгрөгөөр нэмэгджээ. Тус аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлж байгаагаар энэ сарын 30-ны өдрийн байдлаар ямааны мах 7500, хонины мах 8500 төгрөгийн үнэтэй байгаа нь өмнөх сартай харьцуулахад махны үнэ тогтвортой байгаа аж. Гол нэрийн бараа болох нэгдүгээр зэргийн гурил 1687, элсэн чихэр 1825, цагаан будаа 2990 төгрөгийн үнэтэй байна.

Холбоотой мэдээ