БНСУ-ын Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч морь бэлэглэв

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-07-18 08:19:44

УЛААНБААТАР. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж морь бэлэглэсэн гэж Хөх ордон мэдэгдлээ. Мөн Ерөнхийлөгч Пак энэ бэлгийг авахаас татгалзсан гэсэн мэдээллийг няцаалаа.

Бямба гарагт өндөрлөсөн АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцсон Ерөнхийлөгч Пакын Монголд хийх хоёр өдрийн албан ёсны айлчлал өчигдөр эхэлсэн юм.

“Тогтсон уламжлалын дагуу Ерөнхийлөгч бэлгийн морио тусгай ферм-д байлгахаар шийджээ. Морийг Монголд байлгах нь Өмнөд Солонгост авчирснаас илүү дээр гэж тэрбээр үзэж байна” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Жун Ён Кук бичгээр мэдэгджээ.

Хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, АСЕМ-ын 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтад оролцсон улсуудын төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газар морь бэлэглэсэн бөгөөд төлөөлөгчдийн дийлэнх нь бэлгийн морио тусгай фермүүдэд үлдээсэн байна.

Ерөнхийлөгч Пакын айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Г.Доржханд

Холбоотой мэдээ