“Бид мөнхийн хөршүүд” танин мэдэхүйн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-12-17 21:51:05

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан аймгийн ЗДТГ-аас холбогдох хил, гаалийн байгууллагуудтай хамтранБид мөнхийн хөршүүдфото зургийн үзэсгэлэн, Орос дууны уралдаан, Хамтдаа 100 жилцахим уулзалт, “Гааль-бизнесийн түншлэлуулзалт, спортын үйл ажиллагааг цувралаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээсБид мөнхийн хөршүүдтанин мэдэхүйн уралдааныг зохион явууллаа. Хөрш орны хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус уралдаанд төр болон хувийн хэвшлийн зургаан баг оролцож, ОХУ-ын түүх, газарүй, соёл, спорт, ёс заншлын талаар мэдлэгээ сорин өрсөлдсөн юм. Нийлбэр дүнгээр;

1-р байрыг Д.Баттогтох даргатай "Союз- 39" баг

2-р байрыг С.Одгэрэл ахлагчтай "Вечная дружба" баг

3-р байрыг Ц.Буджав даргатай МХГ-ын "Мы вечные друзья" баг тус тус эзэллээ.

Ташрамд дурдахад, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт энэ сарын 20-нд аймгийнОйрадхөгжимт жүжгийн театрт болно.

 

 

Холбоотой мэдээ