"ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ БИЧИЖ СУРЦГААЯ” хандивын аян эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д амьдарч буй монголчууд нэгдэн эх хэлээ хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүднээс "ЭХ ХЭЛЭЭРЭЭ ЗӨВ БИЧИЖ СУРЦГААЯ” хандивын аян өрнүүлж байна.
Уг аян нь Монгол Улсын Гавьяат багш Н.Баяртогтохын зохиосон Монгол хэлний зөв бичих дүрмийг хялбаршуулсан аргаар таниулах дүрмийн хүрд, 10 төрлийн наадгай, ном, CD зэргийг хэвлүүлэн, түгээх зорилготой аж. Гавьяат багш Н.Баяртогтох нь монгол хэл, уран зохиолын багшаар 54 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд өөрийн хийсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан хүүхэд багачуудыг богино хугацаанд эх хэлээрээ зөв бичиж сургах шинэ аргыг нээн, бүтээл болгон хэвлүүлэхээр ажиллаж буй юм. Тэрбээр бүтээлээ хэвлүүлэх үүднээс "Шарк танк" нэвтрүүлэгт оролцож, 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн нь дэмжигдээгүй. Иймд эх хэлээ хамгаалах, зөв бичих хялбар аргыг түгээн дэлгэрүүлэх үүднээс АНУ-д амьдарч буй багш нар уг аяныг эхлүүлсэн байна.
Эх орондоо байгаа иргэд ХААН банкны 5063170473 данс, АНУ-д байгаа бол Zelle-гийн 219-308-5399 дансаар хандив өргөх боломжтой аж. Зохион байгуулагчид хандивын мэдээллийг олон нийтийн сүлжээн дэх хаягаараа дамжуулан нээлттэй мэдээлэх аж.
Хандивын аяныг санаачлагч:
П. Увш /Доктор, профессор. Монгол Улсын Гавьяат Багш/
Б. Эрдэнэ-Очир /Боловсрол судлалын доктор, Боловсролын Тэргүүний Ажилтан/
А. Энхтуяа- /Ахмад багш, Орос хэлний багш/
У. Сувданцэцэг/ Хэл шинжлэлийн ухааны доктор. багш/
Б. Саранчимэг / Ахмад багш, Орос хэлний багш/
Ж. Болормаа /Магистр, дуулаачийн багш/
Л. Сарантуяа / Ахмад багш, Түүхийн багш/
Д. Содномцэрэн /Ахмад багш, Газарзүйн багш/
Г. Одончимэг / Магистр, Социологич, багш/
Д.Одончимэг /Англи хэлний багш/
Д.Сарантуяа /Магистр, Англи, орос хэлний багш/
Г.Цэрэндулам/Бараа судлаач, толь бичиг зохиогч/
Д.Цэнгэлсан /Магистр, докторант, багш/
Д. Уранзул / Сэтгүүлч/