Хот тохижилт үйлчилгээний төвийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-08 15:00:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвийн хамт олон өнгөрсөн баасан гарагт Чингүнжавын талбайд жагсаж цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаясан. Тус төвийн хамт олны төлөөллийг аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан хүлээн авч уулзан, үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

Энэ үеэр хамгийн хүнд нөхцөлд цаг наргүй ажилладаг ХТҮТ-ийн ажилчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. Тус ажилчдын  хөлсийг нэмэгдүүлж, олон жил хуримтлагдсан байсан ХТҮТ-ийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх ёстой өрийг барагдуулж өгөхөөр болжээ. Мөн тухайн байгууллагын удирдлагад цаашид нөхцөл байдлыг зөв дүгнэн ажиллахыг аймгийн Засаг дарга анхаарууллаа. Хот тохижилт үйлчилгээний төвийн үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ