ДАШТ-ний 3 хүрэл медальт Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-07 16:27:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл, сонгомол бөхийн жин тус бүрийн /нийт 30 жин/ чансааны эхний гурван бөхөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэсэн.


Жин тус бүрийн чансааг тэргүүлэгч бөх 10 мянга, аман хүзүүнд шалгарсан бөх 7 мянга, 3 дугаарт эрэмбэлэгдсэн бөх 3 мянган ам.долларын шагнал хүртэх юм.


Эмэгтэй чөлөөт бөхийн шагнал хүртэх бөхчүүдийн нэрсийг зарлахад Монгол Улсаас ганц бөх багтсан нь ДАШТ-ний 3 хүрэл медальт ОУХМ Баатаржавын Шоовдор 59 кг-ын жинд 39 оноотой 3 дугаарт бичигдэж 3000 ам.доллар гардаж авахаар болов.


Тэрбээр 2021 оны 4 дүгээр сард Алматы хотод болсон Ази тивийн аваргад үзүүрлэж, 10 дугаар сарын эхээр Ослогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

Холбоотой мэдээ