Цахим дуудлага худалдаагаар 12 байршилд газар зарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын цахим дуудлага худалдааг энэ сарын 6-нд 26 байршилд зохион байгууллаа.
Эдгээрээс 21 байршилд 41 иргэн, хуулийн этгээдээс
оролцох хүсэлт ирүүлснээс 12 байршилд
ялагч тодорч, нийслэлийн төсөвт 11.2 сая төгрөг төвлөрүүлэхээр болов.
Үүнд: Холбоо, мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар
Баянзүрх дүүргийн 20 дүгээр хороо, Хадат вилла төслийн
орчимд 100м²,
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархаан уулын орой
дээр 100м² ,
Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны
Шороотын аманд 80м²,
Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо, Баруун салааны Нумтын
аманд 48м²,
Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд
48м²,
Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Бэлхийн Цээнийн аманд
100м²,
Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманд 100м²,
Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо, Түргэний аманы урд толгой
дээр 100м²,
Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын аманд
толгой дээр 64м²,
Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын арын хошуун
дээр 100м²,
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын
зориулалтаар
Багахангай дүүрэг, 1 дүгээр хороо “Өндөр толгой Хангай цогцолбор” сургуулийн баруун талд 900м²,
Үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын
зориулалтаар
Багахангай дүүрэг, 2 дугаар хороо, улсын чанартай авто замын зүүн талд,
Багахангай, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд 0,5 га.
Хүсэлт ирүүлсэн ч нэг оролцогчтой 9 байршил нь Засгийн газрын тогтоолд “Дуудлага худалдаанд 1 оролцогч ирсэн, эсхүл дуудлага худалдааны анхны үнээс дээш үнийн санал гаргаагүй бол дуудлага худалдаа явагдаагүй гэж үзнэ” гэж заасан байдаг тул 9 байршилд дуудлага худалдаа болоогүй аж.