Төмрийн хүдрийн 80 мянган тонн баяжмал экспортлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-07 10:06:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс 11 дүгээр сарын 25-наас энэ сарын 2-нд нийт 2475 автомашин, 700 вагон буюу 361.8 мян.тн нүүрс, 24 автомашин, 118 вагон зэсийн баяжмал, 1026 вагон, 92 автомашин буюу 80 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортлов.


Төв банк оны эхнээс энэ сарын 2-ний өдрийн байдлаар 20.08 тн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар багаслаа. Өнгөрсөн хугацаанд 1,216.6 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 3.7 хувиар багасжээ. Мөн 20,683.1 мян.тн нүүрс олборлож, оны эхнийнхээс энэ сарын 2-ний байдлаар 15,373.2 мян.тн-ыг экспортолсныг УУХҮЯ мэдээлэв.


Оны эхнээс 12 дугаар сарын 1-ний байдлаар 4,636.5 мян.бар газрын тос олборлож, 4,090.4 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 565.1 мян.бар буюу 16 хувиар өссөн байна.


Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 29-ний байдлаар 89,847 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 6,417 тн, АИ-92 автобензин 37,066 тн, ДТ 39,646 тн байв. Нийслэлд 49,049 тн шатахууны нөөц байгаагаас АИ-92 автобензин 23 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ