Бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-12-04 20:21:25

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийн зохицуулагч Д.Энхбилэг, ДБХС-гийн Хууль эрх зүйн мэргэжилтэн С.Бат-Өлзий нарыг Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд  хүлээн авч уулзжээ.

“Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл нь Увс аймгийн Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан, Ховд суманд хэрэгждэг. Тус төслийн зорилго нь нутгийн иргэд болон малчдын оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчин, идэш бологч амьтдыг хамгаалах ажлыг сайжруулахад чиглэдэг байна. Мөн ирвэс-малчид хоорондын "зөрчил"-ийг бууруулах, бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаардаг аж. Энэ асуудлыг уулзалтын үеэр хоёр талаас нухацтай ярилцаж, цаашид авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна. 

Холбоотой мэдээ