Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 318 тохиолдол батлагдав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-04 13:31:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сүүлийн 24 цагт коронавирусний 318 тохиолдол батлагдсан тухай ЭМЯ-наас мэдээлэв.


Тодруулбал, нийслэлд 162, орон нутагт 155  тохиолдол бүртгэгдэж хоёр хүн нас баржээ. Тэдний нэг нь 21-40, нэг нь 80-аас дээш насны бүлэгт багтаж байгаа юм.


Өнөөдрийн байдлаар, 4940 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 1897, хүндэвтэр 2391, хүнд 563, нэн хүнд  89 хүн байна.




Холбоотой мэдээ