Баар, караоке, нийтийн бүжгийн үйл ажиллагааг сэргээв

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-12-02 17:42:08

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын ээлжит 54 дүгээр хуралдаанаар “Ковид-19” цар тахалтай холбоотой хязгаарласан зарим үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ.

Худалдаа үйлчилгээний газар, аж ахуйн нэгжийн иргэдэд үйлчлэх цагийн хязгаарыг хэвийн горимд шилжүүлж ариутгал халдваргүйтгэлийн цагийн хугацааг сунгав.

Коронавируст халдварын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээ, дархлаа сэргээх нэмэлт тунгийн хамрагдалт, мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэж бизнесийн үйл ажиллагааг дэмжин, бүх төрлийн баар, караоке, нийтийн бүжгийн үйл ажиллагааг 12 дугаар сарын 1-нээс эхлэн сэргээлээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын батлагдсан 20 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.     

Холбоотой мэдээ