“Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шилдэг өгүүлэл, бүтээлийг шалгаруулав

Монголын мэдээ | Боловсрол
oyundelger@montsame.gov.mn
2021-11-27 19:33:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан БШУ-ны сайдын нэрэмжит “Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын шагналыг 14 хүнд гардууллаа.


Газарзүй, геологийн салбарын залуу судлаачийн шагналыг:

1. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн ЭША, докторант А.Золзаяа “Монгол Улсын төмөрлөг, ган боловсруулах үйлдвэрийн тохиромжтой бүс нутгийг ГМС-д суурилсан олон шалгуурт шинжилгээний арга ашиглаж тодорхойлох нь”

2. ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Г.Цогт-Эрдэнэ “Өлгий-Ховд чиглэлийн авто замын эвдрэлтэй хэсэгт гүйцэтгэсэн цэвдэгт-инженер геологийн судалгааны ажлын үр дүн”


Анагаах ухааны салбарын залуу судлаачийн шагналыг:

1. А.Цэрэнсугир (ЛюксМед эмнэлэг) нарын “тархины буглааг үхжилт, уйланхайт хавдраас перфузийн соронзон резонанст томографийн аргаар ялган оношлох асуудалд”

2. Ц.Наранчимэг (АШУҮИС) нарын “0-3 сар хүртэлх насны хүүхдийн D-аминдэмийн дутагдлаас сэргийлэх, эмчлэх тунг цусан дахь хэмжээтэй уялдуулан тодорхойлсон нь”


Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын залуу судлаачийн шагналыг:

1. С.Далантай, ШУА-ийн Археологийн хүрээлэн, “Монголын неолитын аж ахуйн зарим асуудал ба өвөрмөц олдворууд”

2. МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн сургуулийн багш, магистр Т.Сэлэнгэ “Монголын модерн уран зургийн хувьсал, ангиллыг шинжих нь”


Биологи-хөдөө аж ахуйн салбарын залуу судлаачийн шагналыг:

1. ШУА, Биологийн хүрээлэн, Молекул биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, магистрант О.Номуун “Хүний цусны ийлдсэнд SARS-CoV-2 вирусийн халдварын болон вакцинжуулалтын дараах эсрэгбиеийг нуклеокапсид уурагт сууриласан ФХЭБУ-ын оношлуураар тодорхойлсон нь”

2. Монгол Коосэн технологийн коллеж, Био-инжнерийн тенхим Магистрант Х.Мөнхгэрэл “Үхрийн дэлүүн дэх протеолитик ферментийн идэвхид рН ба температурын үзүүлэх нөлөө”


Эдийн засаг, менежментийн салбарын залуу судлаачийн шагналыг:

1. БНСУ-ын Гёнсан Их Сургуулийн докторант Г.Гандулам, доктор Д.Энх-Отгон нарын “Цар тахлын үеийн эмнэлгийн байгууллагын урамшууллын систем ба байгууллагын тогтвортой байдал”

2. Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтийн ЭША Ж. Өлзийсайхан “Цалинд нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ болон жендэрийн цалингийн зөрүү”


Инженерчлэл, технологийн салбарын залуу судлаачийн шагналыг:

1. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Марал нарын “Genetic Engineering for Constructing SARS-CoV-2 Recombinant Diagnostic Tests”

2. МУИС-ийн ХШУИС-ийн магистрант Г.Мөнх-Очир нарын “Simulation Study of Double Tierred Switched Capacitor Circuit for Wasted Batteries from Hybrid Electric Vehicles” хүртсэн байна. 


Түүнчлэн байгалийн ухааны салбар хуралдаан төрөлд МУИС-ийн судлаач Э.Номин-Эрдэнэ “3.686 гэв массын төвийн энерги дэх электрон позитроны мөргөлдөөнд үүсэх гурван вектор мезонт задралын судалгаа”, ШУА-ийн Математик тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Даваасүрэн “Амны хаалттай хүнийг таних гүн сургалтын загвар” шалгарсныг БШУЯ-ны цахим хуудаснаа мэдээлжээ. 


Мөн эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл, шилдэг бүтээлд шагнал гардуулав. 

Эрдэм шинжилгээний өгүүлэл төрөлд:

МУБИС-ийн багш, эрдэмтэн Б.Хоролдагва, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн Т.Аззаяа, АШУҮИС-ийн багш, эрдэмтэн Г.Хулан, ХААИС-ийн багш, эрдэмтэн Б.Мөнгөн-Очир, МУИС-ийн багш, эрдэмтэн Б.Эрдэнэбат, МУИС-ийн багш, эрдэмтэн Д.Баярсайхан нарыг шагнасан юм.  


Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл төрөлд:

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэмтэн И.Түвшинтогтох нарын “Их нартын байгалийн нөөц газрын ургамлын аймаг, ургамалжил”, МУИС-ийн багш, эрдэмтэн Ч.Сономдагвын “Монгол орны хотуудын хүрээлэн буй орчин”, ШУТИС-ийн багш, эрдэмтэн Д.Бадарчийн “Дээд боловсролын онол, арга зүй” бүтээл шалгарчээ. 

 

Холбоотой мэдээ