Япон улс стратегийн нөөцөөсөө 4.2 сая торх нефть гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2021-11-24 10:16:08

ТОКИО. /Nikkei/. Японы Засгийн газар нефтийн стратегийн нөөцөөсөө тодорхой хэсгийг гаргахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Кишида Фүмио өнөөдөр мэдэгдсэн байна. 


Нефтийн үнийг тогтворжуулах зорилгоор Засгийн газар стратегийн нөөцөөс 4.2 сая торх нефть гаргахаар төлөвлөж байна гэж “Nikkei” сонин өмнө нь мэдээлсэн юм. Тус сонинд мэдээлснээр, худалдах тендерийг он дуусахаас өмнө явуулах бол зах зээлд хийх нийлүүлэлт ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжилнэ. 


Японы эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, есдүгээр сарын сүүлчээр тус улсад төрийн болон хувийн 10 хадгалах байгууламжид 74.25 сая килолитр (467 сая торх) нефть байжээ. Энэ нь 235 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ бөгөөд нэг өдрийн нефтийнх нь нөөц 1.95 сая торх болж байгаа юм. 


Стратегийн нөөцөөсөө 50 сая торх газрын тос гаргахаар болсноо АНУ мягмар гарагт мэдэгдсэн. Их Британи, Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон зэрэг бусад хэд хэдэн улс ийм алхам хийнэ гэж Цагаан ордон онцолжээ.

Холбоотой мэдээ