Жаргалант баг соёлын төвтэй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багт соёлын төв барьж ашиглалтад орууллаа.
Тус баг нь 228 өрхтэй, үйл ажиллагаагаараа аймагтаа 4 удаа манлайлсан тэргүүний баг юм. Энэхүү бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан бөгөөд барилгыг "Энх бодиз" ХХК хийж гүйцэтгэсэн гэж аймгийн ОНХА-аас мэдээллээ. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж 2022 онд тус багийн нутагт өндөр хурдны интернэтийн сүлжээ тавих, багийн төвийг цахилгаанд холбох ажлуудыг хийж гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ.