Нийтийн албанд томилогдох 210 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-23 12:30:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас энэ сарын 15-19-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 210 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна.


АТГ өнгөрсөн долоо хоногт 113 мэдүүлэг шинээр хүлээн авч, нийт 318 урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн ба одоогоор ажиллагаанд 108 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.


Мөн өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 83 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, 15 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 68 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна.

Холбоотой мэдээ