Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-22 14:37:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Оюу толгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзана. 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Якоб Стаусхольмтой хоёр удаа цахим уулзалт хийж байсан юм.


Ташрамд дурдахад, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй дээрх ажлын багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлан ажиллаж буй юм. Уг багаас Оюутолгой төслийн далд уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх болон бусад асуудлаар хөрөнгө оруулагчидтай хэд хэлэлцээр хийж байгаа юм.

Холбоотой мэдээ