Гэр хороолол, авто замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-11-22 13:20:54

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улс, аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн төвийн гэрэлтүүлгийг нэмэгдүүлжээ. Энэхүү ажилд 500 орчим сая төгрөг зарцуулсан бөгөөд ингэснээр Баруун-Урт суманд харанхуй гудамж, зам талбай үгүй болов.

Гэр хорооллын гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлтэй холбоотойгоор өмнө нь 36 байсан цахмагт гэрэлтүүлгийг 84 болгон нэмэгдүүлснээр Баруун-Урт суманд 120 гэрэл асдаг болов. Харин авто зам дагуух гэрэлтүүлэг 823 байсныг 289-өөр нэмэгдүүлж, нийт 1112 ширхэг гэрэлтүүлэгтэй болов. Гэрэлтүүлэгт шаардлагатай бараа материалыг "Повертүүл" ХХК нийлүүлж, орон нутгийн "Уртын гэгээ" ОНӨҮГ угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэсэн байна.

 

 

Холбоотой мэдээ