Тэшиг, Гурванбулаг сумын зарим нутгаар цасгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-11-21 09:53:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв өнгөрсөн хоногт Орхон сумын нутгаас бусад газраар бага хэмжээний цас орлоо гэж мэдээллээ.

Өнөөдрийн цаг уурын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Булган суманд 4.0, Хангал, Баян-Агт суманд 3.0, Бүрэгхангай, Баяннуур, Рашаант суманд 2.0, Дашинчилэн суманд 1.0, Хутаг, Сэлэнгэ, Орхон, Сайхан, Могод, Хишиг-Өндөрт 1.0 см хүрэхгүй цастай, бусад нутгаар цасгүй байна. Салхины хурд секундэд 4-12 метр, Бүрэгхангай, Могод, Гурванбулаг сумын нутгаар түр зуур секундэд 13-18 метр хүрч ширүүссэн байна. Агаарын температур шөнөдөө 15-21 градус хүйтэн хоножээ.

Холбоотой мэдээ