Ахмад тариаланч О.Цэрэндамба “Алтан гадас” одон хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн
сумын иргэн О.Цэрэндамбын
газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг
нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
“Алтан
гадас” одонгоор шагнасныг аймгийн ИТХ-ын дарга
Б.Нарантуяа гардуулан өглөө.
О.Цэрэндамба нь 1985-2013 оныг
хүртэл газар тариалангийн салбарт 29 жил тасралтгүй ажиллаж, хүн амыг гурил
тэжээлээр хангах үйлсэд хүчин зүтгэж байсан төдийгүй зах зээлийн шилжилтийн үед
сургууль, цэцэрлэг, төр төсвийн байгууллагуудад хандив, тусламж үзүүлсээр
иржээ. Мөн тэрээр “Амарбаясгалант” хийдийг сэргээн засварлах, сум, сургууль,
аймгийн ойн үйл ажиллагаанд хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж ирсэн байна. Түүнчлэн ахмад тариаланч маань улс
орныхоо үр тариа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн төлөө
өөрийн хүч чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажилласны зэрэгцээ газар
тариалангийн салбарт 116 залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулсан аж. Мөн сумынхаа ард олныхоо итгэл хариуцлагыг хүлээж 7
удаа сумын ИТХ-д Төлөөлөгч, Тэргүүлэгчээр сонгогдон,
сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан
төрийн болоод улс төрийн арвин туршлагатай ажээ.