Эрдэс баялгийн салбар төсвийн орлогын 30.4 хувийг бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-11-18 13:45:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого энэ оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 12,235.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,978.8 тэрбум төгрөг буюу 48.2 хувиар нэмэгдлээ.


Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,724.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2,028.2 тэрбум төгрөг буюу 2.2 дахин нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.


Тодруулбал, төсөвт төвлөрүүлсэн орлогын 3,495.2 тэрбум төгрөг буюу 28.6 хувийг уул уурхайн салбараас, 164.6 тэрбум төгрөг буюу 1.3 хувийг газрын тосны салбараас, 27.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувийг тусгай зөвшөөрлийн төлбөрөөс, 36.4 тэрбум төгрөг буюу 0.3 хувийг бусад орлого эзэлжээ.


Мөн уул уурхай, олборлох салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,915.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Энэ оны эхний 10 сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 3,495.2 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүллээ. Үүнд,зэс 2,197.8 тэрбум, нүүрс 708.0 тэрбум, алт 192.0 тэрбум, төмөр 166.0 тэрбум, хайлуур жонш 96.1 тэрбум, цайр 91.7 тэрбум, бусад ашигт малтмал 43.6 тэрбум төгрөг болжээ. 

Холбоотой мэдээ