Өмнөговь аймаг шинэ арслантай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймаг үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадамд 256 хүчит бөх зодоглож наадамч олныхоо мэлмийг мялаалаа.
Үндэсний их баяр наадмаараа Ноён сумын харъяат Э.Нямаа найм даван түрүүлж аймгийн арслан болж хурсан олны магнайг тэнийлгэв. Тус барилдаанд Номгон сумын харъяат аймгийн арслан С.Идэрсүрэн үзүүрлэж, аймгийн харцага М.Адъяахүү, аймгийн арслан Ш.Дарханбат нар шөвгийн дөрөвт шалгарсан байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн