Гудамжны номын сангаас та ном авч болно, бас өгч болно

ФОТО МЭДЭЭ
orkhon@montsame.mn
2021-11-04 17:17:07
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Номын төв “Та авч болно. Та өгч болно” гэсэн уриатай гудамжны номын сан нээлээ. Хүний хөл хөдөлгөөн ихтэй Уртцагааны гудамжинд шилэн хоргонд байрлуулсан номоос иргэд авч уншиж болно, бас бэлэглэж болох ажээ. Эхний номыг иргэн Г.Баянтэс хандивлалаа. Тэрээр өөрийн цуглуулгад байсан ховор, нандин номынхоо дээжээс шилэн хоргыг дүүргэсэн байна.

Гудамжны номын сангийн эргэн тойрны ханыг зураач Г.Батбилэг болон бусад уран бүтээлчид зурж чимжээ.