Төрийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг" болов

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-10-22 17:35:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ИТХ, ЗДТГ хамтран төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулав.  

Өдөрлөгт оролцогч байгууллагууд он гарсаар хийж гүйцэтгэсэн ажлаа иргэдэд сурталчлан таниулж, цаашид хийх ажлаа танилцуулах, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авсан байна. 

Тухайлбал, "Алтай Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК нэг цэгийн үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэдээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн байна. Түүнчлэн мөн үеэр эрчим хүчний салбарын үйл ажиллагаа болон эрчим хүчний үнэ тарифын хөнгөлөлттэй холбоотой мэдээлэл, борлуулалтын албаны зүгээс хэрэглэгч нарт тулгамдаж байгаа асуудалд цогц мэдээлэл, үйлчилгээг үзүүлжээ. Харин өдөрлөгийг зорин ирсэн иргэдийн тухайд цахилгаан эрчим хүчний хангамжтай холбоотой санал, хүсэлтээ илэрхийлж, өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадсан үйл ажиллагаа боллоо хэмээн дүгнэж байлаа.


Холбоотой мэдээ