Нөхөн тарилт хийж, ногоон байгууламжыг нэмэгдүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-20 17:53:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Баянхонгор тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ийн Ногоон байгууламжийн албаны ажилчид, гэрээт ажилчидтай хамтран нийтийн эзэмшлийн шаардлагатай газруудад шинээр болон нөхөн тарилт хийлээ. 

Тодруулбал, төв зам дагуух тусгаарлах зурваст шинээр нүх ухаж 200 ширхэг гоёлын мод, төв зам дагуу хайлаас тарьжээ.

Мөн Цагдаагийн газрын уулзвараас Нэгдсэн эмнэлгийн гэрлэн дохиотой уулзвар хүртэл хайлаас мод тарьж нөхөн тарилт хийсэн байна.

Түүнээс гадна Хөгжимт драмын театрын урд талын нийтийн эзэмшлийн талбайд шинээр 200 ширхэг хайлаас мод тарьж ногоон байгууламжийг нэмэгдүүлжээ. Түүнчлэн тарьсан модоо  услах,  арчлах  ажлыг тогтмол хийж байна.

Слнирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг эхлүүлж буй. Энэ хүрээнд тус байгууллагын Нийтийн үйлчилгээний албаны ажилчид байгууллагын харьяа паркуудад ургасан өвсийг хадах, өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах ажлыг эхлүүлжээ.

Холбоотой мэдээ