Хөрөнгийн биржид 3 ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-10-19 20:27:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 42 ХК-ийн 988, 419 ширхэг хувьцааг 286.7 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монголын хөгжил үндэсний нэгдэл" (HAM+8.75%), "Гермес центр" (HRM+4.84%) болон "Махимпекс" ХК (MMX+4.71%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (UID-13.61%), "Эрдэнэт авто зам" (EAZ-13.73%) болон "Ариг гал" ХК (EER-11.22%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 77,151 ширхэг нэгж эрхийг 37.8 сая төгрөгөөр арилжсан байна. Компанийн бондын арилжаагаар 50 ширхэг Эрдэнэс таван толгой” ХК-ийн ЭТТ бондыг 5000 ам доллароор, 1 ширхэг ЭТТ бондыг 96 мянган төгрөгөөр тус тус арилжив. Мөн "Тэнгэрлиг медиа групп" ХК-ийн 93793 ширхэг хувьцааг багцаар арилжсан байна. 

ТOП-20 индекс 1.49 хувиар буурч 39,444.95 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,828,822,272,403 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ