Бэлчээрийн 700 гаруй худаг ашиглана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-10-18 18:17:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд бэлчээрийн усан хангамжид ашиглах инженерийн хийцтэй болон энгийн уурхайн 739 худаг бэлэн байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ. Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын албаны дарга М.Жавзандолгор:

- Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хүн амын болон бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор шинээр гаргах 10 худгийг Бугат, Баяннуур, Гурванбулаг зэрэг 10 суманд гаргахаар газрын нэр, байршлыг тогтоож баталгаажуулсан. Тендерт шалгарсан “Гео эко” ХХК ажлаа эхэлсэн байгаа. Хангал, Бугат, Булган, Хутаг-Өндөр, Сайхан, Могод, Рашаант, Дашинчилэн суманд худгийн цооног өрөмдөх ажил хийсэн. Худгийн барилгын ажлыг гүйцэтгэж байна гэлээ.  

Аймгийн хэмжээнд  бод, бог малын 12,0 мянга гаруй хашаа ашиглахад бэлэн байгаа бөгөөд шинээр бод, богийн 86 хашаа барьж, өтөг бууц нөөцлөх болон дулаалах ажил  хийж байна.

Холбоотой мэдээ