Хөвсгөлд сүүлийн хоёр хоногт нас баралт 7 бүртгэгдлээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-10-14 16:48:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 2 өдөр коронавируст халдварын улмаас 7 хүн нас барж, нийт 26 бүртгэгдлээ гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  

Нас баралтын зонхилох хувь нь архаг суурь өвчтэй, өндөр настай, вакцинд хамрагдаагүй иргэд байгаа гэнэ. Тус аймагт сүүлийн 24 цагийн байдлаар 229 тохиолдол PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр батлагдаж, нийт халдварын тоо 12619  боллоо.

Мөн Эрүүл мэндийн байгууллагын 5 ажилтан өвчилсөн тул шаардлагагүй тохиолдолд олон хүн бөөгнөрсөн газраар явахгүй, айлд зочлохгүй, зочин урихгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ